Улаанбаатарт
Цаг агаар
Clear 45/ 7

Манай буудал

Хотын төвд байрлах 4 одтой, дээд зэрэглэлийн, тансаг зочид буудал

Манай буудал

Премиум Палас ХХК нь 2015 онд 19 давхар 19,000 м2 талбайтай орчин үеийн шинэлэг шийдэлтэй шилэн фасад, уужим саруул цонх бүхий иж бүрэн цогцолборыг Улаанбаатар хотын бизнесийн төв цэгт ашиглалтанд оруулан гадаад, дотоодын зочдод шилдэг үйлчилгээ үзүүлэхийг зорин ажиллаж байна.

Премиум Палас ХХК-ийн Премиум Улаанбаатар зочид буудал нь тус цогцолборын 10-14 давхарт байрлах 5 ангилал бүхий нийт 71 өрөөтэй бөгөөд зочид буудлын стандартын 4 одны зэрэглэлтэй, хамгийн сүүлийн үеийн, чанартай тавилга хэрэгслээр тоноглогдсон, зочны тав тухыг бүрэн хангаж чадах чадварлаг, мэргэжлийн баг хамт олонтой Улаанбаатар хот дах цоо шинэ буудал юм.

Манай буудал нь Чингис хаан олон улсын нисэх буудлаас 30 минут явж хүрэх зайд, Монголын төмөр замын төв буудлаас ердөө 10 минут явах зайд байрладаг ба Монголын түүх соёлын томоохон дурсгалт газрын нэг болох Гандантэгчилэн хийд цонхоор харагдахын зэрэгцээ орчин үеийн хотын өнгө үзэмж, бизнесийн төвүүдийг тольдон харах боломжтой бөгөөд бизнесийн төв байрлалд оршдог тул бизнесийн болон аялал жуулчлалын зорилгоо биелүүлэхэд хамгийн давуу тал болж байгаа юм.